АЗ ЖАРГАЛЫН ЯГААН ЦАМХАГ /СҮЛД ДУУ/
Үг: Сундуй Ая: С.Батболд
Хайр дүүрэн ягаан цамхаг
Халуун сэтгэл бялхсан өргөө
Наадан баясах ягаан цамхаг
Нандин хүсэл биелсэн өргөө
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэгээн өглөөний наран билээ
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэрэлт ирээдүйн шидтэн билээ
Нар шиг мишээж биднийг угтаад
Найрсаг багшийн хайрын өргөө
Хүсэл мөрөөдөл дандаа биелээд
Хүүхад бүхэн жаргалтай өглөө
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэгээн өглөөний наран билээ
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэрэлт ирээдүйн шидтэн билээ
Сониуч зан минь биднийг дуудна
Авьяас билэг ундарсан өргөө
Сонголт бүхэн үргэлж нээлттэй
Аз жаргалын гайхамшигт өргөө
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэгээн өглөөний наран билээ
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэрэлт ирээдүйн шидтэн билээ
Хүүхэд бид нар өөрөө бүтээнэ
Бүтээх мөчүүд баяр хөөртэй
Найздаа туслах юутай сайхан
Бид бие биедээ туслах дуртай
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэгээн өглөөний наран билээ
Ягаан цамхаг ягаан цамхаг
Гэрэлт ирээдүйн шидтэн билээ
